Гурван толгойтой, нэг сүүлтэй “ардчилсан мангас”

olloo_mn_1424665355_undurlugАрван таван толгойтой атгаалжин хар мангасны үлгэрийг бид мэдэх билээ. 15 толгой нь 15 тийш зүтгэсээр байгаад өлбөрч үхдэг. Харамсмаар нь өнөөгийн Монголын төр энэ үлгэрийг давтах шиг.

Төрийн 3 өндөрлөг нь нэгдмэл байр суурьтай байж чадахгүй, бие биенийхээ эсрэг бичиг цаас чулуудалцсаар атал хямарсан, ядуурсан, Засаг нь бүрэлдээгүй, “задарсан” Монголыг бий болгож орхисноо анзаарах ч сөхөө алга.

Өнөөгийн нөхцөл байдлаас улс орны төлөө гэх нэгдсэн бодлого, чиглэлгүй харин ч үзэл бодлоо өмнөө тавьж бие биенийхээ эсрэг турхираан үргэлжилсээр байгаа нь харагдаж байгаа юм.

Хэдэн гишүүдээ микрофон, хэл амыг нь хааж байж наадмын дараахан яаруу сандруу ээлжит бус чуулган хуралдуулж Өршөөлийн хуулийг баталсан. Гэвч бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч прокурорын баярын хурлын индрээс илтгэлийнхээ 80 хувийг өршөөлийн хуулийг эсэргүүцэхээ илэрхийлсэн.

Тэгвэл өнөөдөр 6 сайдын асуудалд УИХ-ын дарга, Ерөнхий сайд 2 бас л “мөчөөрхсөөр”. Намрын чуулганаас нааш 6 сайдыг томилох асуудлыг шийдэж чадахгүй гэж Засгийн газрын хэвлэлийн албаны дарга мэдэгдсэн ч УИХ-ын даргаас Ерөнхий сайдад “сайдуудын асуудлыг хуулийн хүрээнд хурдан шийдвэрлэхийг” үүрэгджээ.

Ийн Ардчилсан намаас сонгогдон төрийн тэргүүнд ажиллаж байгаа 3 “атгасан гар шиг цул болж” ажиллаж чадахгүйгээс улс оронд хямрал нүүрлэжээ.

Өчигдөрхөн Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мэдээлэл хийхдээ “улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдсан” гэдгээ нэгэнт хүлээн зөвшөөрсөн.

Төрд байгаа эрхмүүд нь олон толгойтой мангас шиг өөрийн өөрийн дураар авирлаж, Засаг нь бүрэн бүрдээгүй, 6 яам толгойлох хүнгүй “бужигнаж” байхад иргэд нь хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулах гэж намрын халуунд өдөр шөнөгүй дугаарлаж, их дээд сургуулийн төлбөр “тэнгэрт хадаж”, дэлгүүрүүдийн лангуу “хоосрон”, бизнес эрхлэгчид “банкны хүүнд” баригдан аргагүйн эрхэнд “Солонгос” улсад очиж хар ажил хийхийг иргэдийн дийлэнх нь мөрөөдөж сууна.

Ер нь Ардчилсан нам түүхэндээ хэзээ ч “хагаралдаж, бутралгүй” төр барьж байсан удаагүй. Тэдний хүүхэд шиг хэрүүлийн ард улс орон хямарч гүйцлээ.

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …