Хүүхнүүд бид жилийн турш ийм хэмжээний будаг хэрэглэдэг байх нь

0-wide4Голландын дизайнер Лернерт болон Сандер нар нь нэгэн өвөрмөц туршилтыг явуулсан байна.

Тэд  эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд нүүрэндээ жилийн турш хичнээн их будаг түрхдэгийг харуулахыг зорьжээ. Үүний тулд “байгалийн будалт” хийж зураг авчээ.

Энэхүү бичлэгт моделийн нүүрийг нүүрний тос, крем, уруулын будаг зэргийг ашиглан 365 давхарга үүсгэн буджээ. Нэг будалтад ойролцоогоор 3-аас ихгүй минутыг зарцуулж, нийтдээ 9 цагийн турш зураг авалт хийсэн байна.

Мөн энэхүү зураг авалтыг хийхэд төслийн удирдагчдад “байгалийн гоо сайхан”-ыг бий болгохын тулд 3 уруулын будаг, 2 сав крем, 1 ширхэг тень, гэрэл сүүдэр, хэд хэдэн нүүрний будаг арилгагч шаардлагатай болсон аж.

эх сурвалж: factmedee.mn

Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …