Дархан аварга Д.Цэрэнтогтох таалал төгслөө

hairan_hun_bigМонгол бөхийн дэвжээ бөхийж, нэгэн цуут бөх орчлонгоос халилаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох зуурдаар таалал төгссөн байна.

Тэрээр 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд мэндэлжээ. Д.Цэрэнтогтох нь  үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин юм.

Чөлөөт бөхөөр хичээллэж дэлхийн аваргаас 2 мөнгөн медаль, азийн болон олон улсын уралдаан тэмцээнүүдээс олон тооны медаль  авч эх орныхоо нэрийг дэлхий дахин дуурсгаж явсан Монгол түмэндээ хүндлэгдсэн нэгэн байлаа.  Түүний гавъяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын спортын гавъяат  мастер, Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байсан.

Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарт гүн эмгэнэл илэрхийлье.

 

www.ugluu.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …