Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологий паркийн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

01abc6a2909d7e21186c9b18bb4253cf“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо. Удирдах зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Паркийн дарга, Удирдах Зөвлөлийн Нарийн бичгийн дарга М.Гончигжав нар оролцлоо. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ, Эмээлтийн паркийн төслийг санхүүжүүлэх хувилбарууд, Нийслэлийн 2015 оны төсвийн тодотголд оруулах санал гэсэн асуудлыг хэлэлцлээ. Тус гурван асуудлаас Улс болон нийслэлийн 2015 оны төсвийн тодотголд санал тусгуулах тухай тогтоол гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-аас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …