Өнөөдөр манай 3 тамирчин зодоглоно

11902259_870923502991156_2463167047228339572_nКазахстаны нийслэл Астана хотноо болж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа нар хос хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр энэ амжилтын буухиа үргэлжилнэ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар Астанагийн татамид барилдана.

О.Ууганбаатарын эхний учраа Шинэ Зеландын И.Павлинич бөгөөд ялвал Канадын Антони Валиос-Портертэй барилдана. bhrdjnytedkjy5rde

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа эхний тойрогт гоц мөргөсөн.

Харин Ц.Цэрэннадмид Туркийн К.Бусратай эхний барилдаанаа хийх юм.

Маргааш эрэгтэй 90-д Л.Отгонбаатар, нөгөөдөр -100 кг-ын жинд Олимпийн аварга Н.Түвшинбаяр нар барилдана.

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Спорт клубуудын сарын дундаж төлбөр 150 мянган төгрөг гэж тооцвол төлбөрөө сараар нь бүтэн төлөөд …