С.Ням-Очир гавьяат хүрэл медаль хүртсэний дараагаар багшдаа мөргөлөө /фото/

11888110_1035350173172241_1813128608100012089_nКазахстаны Астана хотноо болж буй жүдогийн ДАШТ-ээс өчигдөр манай 2 тамирчин хүрэл медаль хүртсэн. Ард олныхоо итгэлийг дааж Астанагийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж чадсан тамирчны нэг бол гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир. Лондонгийн олимпийн анхны медалийг түүчээлүүлж байсан тэрбээр ийнхүү олимп, дэлхийн аваргын хос медальтан боллоо.

Астанагийн татамигаас хүрэл медаль хүртсэний дараа С.Ням-Очир гавьяат ийнхүү багшдаа, бас дэвжээндээ, үзэгч олондоо хүндэтгэл үзүүлж байна.

Тамирчин хүний ёс жудаг, багшаа дээдлэх, дэвжээгээ хүндэтгэх сайхан зан төлөвшлийг тээж яваа С.Ням-Очирт амжилтын гэрэлт ирээдүй бий.

Балжаа аваргын хувьд зах зээлийн шилжилтийн хүнд үед жүдо бөхийн спортыг унагалгүй авч ирсэн хүн. Өөрөө 1989 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай. 1996 оны олимпоос ганцхан хүрэл медалийг шавь Нармандах нь авч байсан билээ.

11902368_890031981084094_4946015579739659710_n 11899845_934748526588120_6009503176110012598_n 11949404_886321388109785_2803448516643972321_n

Г.Эрдэм

Ugluu-logo2015

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …