“Шанз 3” хамтлагийн шинэ уран бүтээлийг тун удахгүй сонсоорой

Snapshot_2015-08-27_1515572254983092015-08-27-14-45[www.urlag.mn]Монголын урлагт шинэлэг өнгө аясыг мэдрүүлж гарч ирсэн охидын хамтлаг бол “Шанз 3” хамтлаг билээ. Учир нь тэд ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан уран бүтээлээ туурвидагаараа онцлог. “Элсэн цөл”, “Эрч хүч”, “Staying alive” зэрэг уран бүтээлүүдээр нь түмэн олон маань тус хамтлагийг чамгүй мэдэх болсон. Тэгвэл авъяаслаг хөдөлмөрч охидын ээлжит уран бүтээл нь тун удахгүй сонсогчдын хүртээл болох нь ээ.

    Тэдний энэ удаагийн уран бүтээл хуучирч Одноотой хамтарсан “Уясал” хэмээх бүтээл юм. Энэхүү дууны клипыг “69” студи бүтээсэн бөгөөд аяыг “Хурд” хамтлагийн басс гитарчин Н.Наранбаатар бичиж, хөгжмийн найруулга дээр Г.Баярбаатар ажиллажээ. Ингээд Шанз 3 “Уясал” дууны “Teaser”-ыг та бүхэндээ хүргэж байна.

 

www.URLAG.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …