ЖҮДО ДАШТ: Өнөөдөр Л.Отгонбаатар, П.Лхамдэгд нар барилдана

1

Казакстаны нийслэл Астана хотын Алау ордонд дэлхийн шилдэг жүдочид хурд хүч, авхаалж самбаагаа дөрөвдэх өдрөө сорьлоо. Манай бөхчүүд өөрсдийн түүхэнд байгаагүй амжилт үзүүлж нэг дэлхийн аваргаас гурван хүрэл медаль авчирч, бөх сонирхогчдоо баясгаж байна.

Өнөөдөр манай тамирчдаас хоёр жүдоч ДАШТ-ий татамид барилдана. Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс -78 кг-д Лхамдэгд нар барилдах юм. Л.Отгонбаатар эхний барилдаанаа Шведийн Н.Маркустай хийнэ. Түүний жинд нийт 62 бөх барилдахаас тэрээр “С” хэсэгт багтжээ. Харин П.Лхамдэгд “А” хэсэгт орсон бөгөөд Польшийн П.Дариятай учраа таарчээ. Харин эмэгтэй 70 кг-д манайхаас бөх байхгүй.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …