Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт “Дэнжийн мөлхөө” нэртэй нүүрсний амны 20 метрийн гүнд иргэн А /32 настай, эрэгтэй/, О /25 настай, эрэгтэй/ нар осолдсон дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.27-ны өдрийн 20:29 цагт эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.