Сүхбаатар дүүргээс төлөөлөгчиддөө тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог уу?

Шилэн дансны цахим хуудасны “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” хэсэгт Сүхбаатар дүүргийн ИТХ төлөөлөгчдийн урамшуулалд гуравдугаар улиралд 126 тэрбум төгрөг зарцуулсан гэх “хачирхмаар” дүн мэдээ тавигдсан байх юм.

11938142_982819538405854_313247304_nҮнэхээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалд тэрбум тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог эсэхийг тодруулахаар тус дүүргийн ИТХ-ын нягтлан бодогч Б.Цолмонтой холбогдоход “Орон андуурч гарсан мэдээлэл байна. Манай Сүхбаатар дүүрэг 35 төлөөлөгчтэй. Улирал тутам нэг төлөөлөгч 5 сая төгрөгний урамшуулал авдаг. Энэ алдаагаа засуулахаар хандсан байгаа” гэсэн “хэнэггүй” хариулт өгөв.

Ард иргэдийн татвараас боссон төсвийн мөнгөнд ингэж хайхрамжгүй хандаж, орон андуурчихжээ гээд сууж байх хэнэггүй, ажилдаа дэндүү хайхрамжгүй ханддаг төрийн албатай гэдэг нь энэхүү төсөв мөнгөний асуудлаас дэндүү ил  харагдана.

Нэг тоо  нэмэхэд л мөнгөн дүн нь саяаас тэрбум болдог энэ үйлдэлд ингэж хайхрамжгүй хандаад сууж байгаа хүмүүс ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

Сүхбаатар дүүргээс 35 хүн дүүргийнхээ 136424 иргэнийг төлөөлөн дуу хоолой болж ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй. Нэг төлөөлөгч улиралд 5 сая төгрөгний урамшуулал авдаг. Энэ тоог сараар хувааж бодоход нэг сард 1 сая 600 мянган төгрөг авдаг гэсэн үг.

gtfrel3awhkte4swУлсын төсвөөс зөвхөн Сүхбаатар дүүргийн ИТХ-д төлөөлөгчдийн урамшуулал болгож нэг жилд 700 сая төгрөг төгрөг зарцуулдаг. Гэвч дүүргийнхээ иргэдийг төлөөлөн суугаа төлөөлөгч нэг улиралд 5 сая төгрөг аваад юу хийдэг талаар тус дүүргийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас буюу www.sbdcouncil.mn сайтад хандахад ажлын тайлан мэдээлэл алга. Харин төлөөлөгч тус бүрийн зураг хөрөг, танилцуулга бүхий мэдээлэл томоос томоор харагдана.

fe3whuye46ui4nmИйм мэдээлэлтэй байж ил тод засаглал гэж “бардамнаж” ярих нь үлгэр юм.

Сардаа төрөөс нэг сая 500 мянган төгрөг аваад жилд тоотой хэдэн удаагийн хуралдаанд оролцчихоод, тойргоороо баяр ёслолын үеэр ганц нэг үзэгдэж уулзалт хийчихээд явдаг ийм өөрөө удирдах ёсны байгууллагатай байхад төлөөлөгч болох гэж “улайран” зүтгэх нь ч аргагүй юм.

Ингэж урамшуулал нэрээр нэг л дүүрэгт жилд 700 сая төгрөг зарлагаддаг.

Аймаг, дүүргийн ИТХ дунджаар 30- 35 төлөөлөгчтэй. Тэгэхээр 21 аймаг, 9 дүүрэгт ИТХ-ын төлөөлөгч гэж улсын төсвөөс жилдээ дунджаар 21 тэрбум төгрөг зарцуулдаг байх нь.

Иргэн таны дуу хоолой болж аймаг, дүүргийнхээ ИТХ-д төлөөлөн суухдаа ийм хэмжээний мөнгө авдаг гэдгийг та мэдэх үү?

Тэгвэл энэ мөнгөө юунд зарцуулдаг эсэхийг сонгосон төлөөлөгчөө асуух бүрэн эрх иргэн танд бий.

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …