Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин замын хөдөлгөөнд оролцоно

c74d94abbf0aeaeeaed0f90c0a3bc328Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргасан. Захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор есдүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм.

Тодруулбал, наймдугаар сарын 29-н буюу бямба гарагт өглөөний 08-00 цагаас 20-00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин 08 сарын 30-н буюу ням гарагт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох аж. Тэгэхээр өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин замын хөдөлгөөнд оролцох юм байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …