90-ээд оны супермоделиуд нэгджээ (видео)

4145452d99ac51d4big1990-ээд оны эхээр ид алдаршиж байсан супермоделиуд хамтдаа дахин нэг төсөлд оролцжээ. Синди Кроуфорд, Хелена Кристенсен, Ева Герцигова, Карен Александер, Надя Ауэрман, Татьяна Патитц нар уг зураг авалтад оролцсон байна. Зураг авалт наранд шарлагын газар явагдсан аж. The Reunion буюу “Эргэж нэгдсэн нь” гэдэг нэртэй төслийг санаачлагч нь Германы гэрэл зурагчин Петер Линдберг гэнэ.

Линдберг загвар зохион бүтээгч Карл Лагерфельд, Жоржио Армани нартай хамтарч ажиллаж байсан нэгэн. Түүний бүтээлүүд Harper’s Bazaar, Vogue, Vanity Fair, Rolling Stone зэрэг сэтгүүлүүдэд хэвлэгдэж байсан юм.

Чухамхүү Линдберг л 1990 оны нэгдүгээр сард хэвлэгдэн гарсан Vogue сэтгүүлийн хавтсыг чимэглэсэн алдартай гэрэл зургуудыг авсан билээ. Тэдгээр дээр нь Патитц, Кроуфорд, түүнчлэн Наоми Кэмпбелл, Линда Евангелиста, Кристи Тарлингтон нар дүрслэгджээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …