Улаанбаатарт 27 хэм дулаан

weather-middle5989131492013-07-11-09-58[www_urlag_mn]Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр бороо орж, сэрүүснэ.

2015 оны наймдугаар сарын 30-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 5-10 м/с. 17 цагт 24 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 23 хэм дулаан, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 874  гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны 08 дугаар сарын 30-ны 21 цагаас наймдугаар сарын 31-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр.  Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Броо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2015 оны есдүгээр сарын 01-нээс есдүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

1-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-нд зарим газраар, 3,4-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2,3-нд нутгийн баруун хагаст бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …