Монгол улсын шигшээ багийн тамирчид 2015.08.24-30ны хооронд Болгар улсын Пловдив хотноо зохиогдсон олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцлоо.
Тодруулбал Ж.Баттулга алтан медаль, М.Мөнхжаргал мөнгөн медаль, эмэгтэй баг алтан медаль /Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг/, эрэгтэй баг мөнгөн медаль /Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн/, хосын сүүлийн төрөлд мөнгөн медаль /Б.Бишгарав, Х.Жандос, Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох/ хүртэж багийн дүнгээр Дэлхийн 81 орноос 2 алт 3 мөнгөн медалаар 4 байранд шалгарлаа.