Хотын дарга иргэдтэй уулзлаа

ul-1-1024x716Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр замын ажлын явцтай 8 дугаар сарын 31-ний өдөр танилцлаа.

Замын ажилтай танилцах зуураа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр хотын дарга замын технологийг алдагдуулдаг, хүнд даацын явдаг зэргээс шалтгаалан зам амархан эвдэрдэг. Зуслангийн чиглэлийн замыг технологийн шаардлагын дагуу барьж байгаа”-г хэлэв. Мөн зам засварлаж, барихад иргэд санаачилгаараа хашаагаа татан зам барих зай гаргаж өгсөнд хотын дарга талархал илэрхийлсэн юм. Хотын дарга 19 дүгээр хорооны иргэдтэй хийсэн уулзалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Буянт, Засаг дарга Д.Алимаа нарын албаны хүмүүс байлцлаа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …