Хятад хувцсанд химийн ямар хорт бодисууд нуугдаж байдаг вэ

Олонхи эцэг эх хүүхдэдээ эрүүл хүнс өгөхсөн гэж хичээдэг ч чанаргүй хувцас эдлэл, ялангуяа хядатад үйлдвэрлэсэн хувцас ямар аюултай болохыг төдий л мэддэггүй, мэдсэн ч ойшоодоггүй.  Нөгөө талаас хятад бараа гэдэг чамин тансаг харагддаг.
Харамсалтай нь хятад бараа, хувцасанд агуулагддаг химийн элдэв бодис нь харшлаас эхлүүлээд өөр төрлийн элдэв өвчин үүсгэх аюултай байдгийг бид ярьсаар байгаа ч хямд үнэд нь болоод өнөө болтол ойшоохгүй ирсэн.
АНУ-ын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах агентлагийн бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын комисс химийн бодис агуулсан хувцасны талаар дүгнэлт гаргажээ.

56dea1278623cd74big

Хятад бол оёмол бүтээгдхүүний том үйлдвэрлэгч боловч хууль зөрчигч ганц орон бас биш. Дэлхийн олон оронд өндөр ашиг олох гэж хямд ажиллах хүчээр, хямд бүтээгдхүүн үйлдвэрлэхдээ эрүүл ахуй наад захын шаардлага хангахгүй бүтээгдхүүн гаргасаар байгаа.
Хятадад үйлдвэрлэж байгаа оёмол бүтээгдхүүн , хувцасанд химийн ямар ямар хортой бодис агуулагдаж, тэр нь хүний эрүүл мэндэд ямар хөнөөл учруулдаг вэ.

1.    Тугалга

Юунд ашигладаг: Үйлдвэрлэгчид бүс даавууг будахдаа тугалга ашигладаг

Хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг: Тугалга нь хүний биеийн бүхий л организмд муугаар нөлөөлнө. Анагаах ухааны боловсрол, судалгааны сан Майогийн мэдээлснээр бол тугалга нь зургаан нас хүртэлх багачуудын оюун ухаан болон бие бялдрын хөгжилд илүү их муугаар нөлөөлдөг гэнэ.

Жишээ:  АНУ-ын Гаалийн алба энэ оны дөрөвдүгээр сард хятадад үйлдвэрлэсэн тугалганы агуулгатай бүтээгдхүүнийг импортлохыг хориглосон байна. Гуравдугаар сард гаалийн ажилтнууд хятадын бүтээгдхүүн болох үүргэвч, сурагч цүнх зэргийг хэдэн мянгаар нь устгажээ.

2.    Нонилфенол этоксилат болон нонилфенол

Юунд ашигладаг: Энэ нь бүс даавуун бүтээгдхүүн угаахад зориулсан ахуйн угаалгын хэрэгсэлд их хэмжээгээр байдаг хорт бодис

Хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг: Америкийн Хүрээлэн байгаа орчныг хамгаалах агентлагийн мэдээлснээр бол энэ бодис нь хүний биеийн гормонуудын үйл ажиллагааг доголдуулж бие организм дахь үйлчилгээг нь сулруулдаг байна.

Жишээ:  АНУ-д ажилладаг засгийн газрын бус “Гринпис” байгууллага хятадын  хүүхдийн хувцасны хоёр ч төвийн бүтээгдхүүнд хийсэн судалгааг 2013 онд олонд дэлгэсэн. Энэ хоёр төв бол хүүхдийн хувцасны 40  хувийг үйлдвэрлэж ихэнх хэсгийг нь АНУ мэт том экспортлогчдод гаргадаг юм байна. Эдний бүтээгдхүүний талаас илүү хувьд нь Нонилфенол этоксилат болон нонилфенол илэрсэн байна.

3.    Фталат

Юунд ашигладаг: Пластик бүтээгдхүүнийг зөөлөн уян болгох зорилгоор хүнсний бүтээгдхүүний сав, баглаа, цэвэрлэгээний бодис зэрэг ахуйн бүтээгдхүүнд энэ бодисыг хэрэглэдэг байна. Оёмол бүтээгдхүүнд бол резинэн материал, пластик эд зүйл, футболк дээрх зураг, логонд тохиолдоно.

Хүний биед үзүүлэх нөлөөлөл: Гормоны үйлчилгээг сулруулахаас гадна хөхний хорт хавдар үүсгэх аюултай

Жишээ: “Гринпис” байгууллагын  судалгаагаар хятадын оёмол бүтээгдхүүнд фталат их хэмжээгээр байгааг илрүүлсэн.

4.    ПФХ буюу фтор бүхий химийн бодисын бүрхмэл

Юунд ашигладаг: Энэ бодисыг ихэвчлэн ус нэвтрэхгүй болгох зорилгоор борооны цув, хүрэм, усны гутал зэргийг бүрэхэд ашигладаг

Хүний биед үзүүлэх нөлөөлөл: Байгаль орныг хамгаалах үндэсний хүрээлэнгийн судалгаагаар ПФХ нь эндокрины идэвхжлийг сулруулж элэг, цөсний ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдгийг бүрэн судалж гаргаагүй, зарим мэдээгээр эдгээр нь давсагны өвчлөл, хорт хавдар үүсгэдэг гэсэн байна.

Жишээ: “Гринпис” байгууллага хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн хувцасны гуравны нэгд судалгаа хийж үзэхэд очмол бүтээгдхүүний таван ч төрлөөс дээрх бодис их хэмжээгээр илэрсэн байна. Харин Adidas-ын усны хувцасанд мөн л байх ёстой хэмжээнээс их байсан нь илэрчээ
.
5.    Формальдегид

Юунд ашигладаг: Энэ бол ахуйн хэрэглээний ихэнх бүтээгдхүүн, барилгын материал, мебель, шампунь, гоо сайхны бүтээгдхүүнд байдаг. Оёдлын үйлдвэрлэлд  болохоор бактер үржихээс сэргийлж, хадгалах болон тээвэрлэх явцад мөөгөнцөр үүсгэхгүйн тулд ашигладаг.

Хүний биед үзүүлэх нөлөөлөл: Энэ бодис дотор муухайруулах, нүд улайх, ханиалгах, арьс үрэвсэх хамар хоолой хуурайших нөлөө үзүүлдэг гэж  АНУ-ын хорт хадар судлалын үндэсний хүрээлэн үзжээ. Ихэвчлэн канцероген хэмээн нэрийддэг энэ бодис харшил үүсгэх аюултай.

Жишээ:
АНУ-ын холбогдох байгууллагаас 2010 онд хийсэн шинжилгээгээр хятадын олон төрлийн оёмол бүтээгдхүүнд формальдегид зохих хэмжээнээс илүү байгааг тогтоосон байна. Энд багачуудад зориулсан хятад малгайд гэхэд л формальдегид зохих хэмжээнээс бүр хоёр дахин их байжээ.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …