Э.Амарсайхан: Месси, Роналдо хоёрыг одоо харахгүй бол хэзээ харах юм

5_700x700 (1)Хөлбөмбөг болон бусад спортын үнэнч фэнүүдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд ажиллаж байгаа спортын сэтгүүлч Э.Амарсайхантай ярилцлаа.

– Испанийн алдарт Барса, Реал-ын тоглолтыг үзүүлэх гэж байна сонслоо…?

– Тийм ээ, манай ATB Travel компани бол зөвхөн спортын арга хэмжээний аялалыг зохион байгуулах зорилгоор байгуулагдсан. Яагаад зөвхөн спорт аялал гээд байгаагийн учир нь хамгийн бага зардлаар дэлхийн тэргүүлэх зэргийн уралдаан, тэмцээнийг үзүүлэх зорилготой юм.

– Яагаад заавал Испанийг, Барса, Реалыг сонгож авав? Английн Премьер лиг гээд асар хүчирхэг лиг байна шүү дээ?

– Испани, Англи гээд аль аль нь хөлбөмбөгийн хөгжлөөрөө, лигээрээ тэргүүлдэг улс. Эхний ээлжинд Испанийг сонгож авсан нь бас учиртай. Месси, Роналдо гээд бараг сүүлийн 10 жилд дэлхийд ноёлсон шилдэг хоёр хөлбөмбөгч Испанийн Ла Лигад тоглодог. Мөн сая Европын шилдэг хөлбөмбөгчийн шагналд энэ хоёртой зэрэгцэн нэр дэвшсэн Луис Суарес байна. Магадгүй хоёр жилийн дараа ч юм уу Месси, Роналдо хоёр ид үеийнхээ шилдэг тоглолтыг үзүүлж чадахаа болих байх л даа. Тиймээс хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Испани руу авч явж энэ хоёрын тоглолтыг үзүүлэе гэж бодсон юм. Хөлбөмбөгт шимтэн дурладаг хэн ч энэ хоёр агуу тоглогчийг хажуунаас нь харж, бөмбөгөөр хэрхэн наадахыг харахыг хүсдэг биз ээ. Тэгээд ч Барсагийн Камп Ноу, Реалын Сантьяго Бернабеу бол Европ байтугай дэлхийд тэргүүлэх гоё, том цэнгэлдэх л дээ. Тийшээ орж үзсэн хүн бүр дуу алдан шагшдаг юм.4_700x700

– За тийм байж. Мэдээж энэ аялалын үнэ хөлс л уншигчдад хамгийн сонин байгаа болов уу?

– Бид энэ аялалаараа Ла Лига болон Аваргуудын лигийн гурван тоглолт үзүүлнэ. Мөн цэнгэлдэхийн аялал, музей болон энгийн жуулчдын үздэг гол гол газруудыг тухайн хотод нь үзүүлэх болно. Аялалын үнэ 4.7 сая төгрөг . Үүнд 2 талын тийз, буудал, унаа болон тоглолтуудын тасалбар багтаж байгаа. Та зөвхөн өдрийн хоолны болон халаасны мөнгөтэйгээ явахад болно. Нэг зүйлийг онцлоход манай энэ аялал аялал жуулчлалын компанийн санал болгодог үнээс 30-40 хувь хямд байгаа.

– Ийм хямд аялал зохион байгуулах хэрэг байгаа гэж үү?

– Зөв асуулт л даа. Бид эхний ээлжинд ашиг харахгүй байгаа. Зөвхөн спорт аялалаар дагная, олон хөгжөөн дэмжигчдээ баярлуулъя гэсэн үүднээс энэ аялалыг зохион байгуулж байгаа гэдгээ хэлмээр байна. Энэ дөрвөн сая 700 мянга гэдэг үнэ бол яг тулсан үнэ гэж ойлгоход болно. Интернэт, харилцаа хөгжчихсэн үед Европ руу аялах ямар үнэтэй байдаг, тоглолт хэрхэн үздэг гэдгийг хэн ч тооцоолоод гаргачихна, харчихаж болно л доо. Бид тооцоо хийж үзээд хамгийн бага боломжит үнийг гаргасан. Испанийн Мадрид, Барселона хот хөлбөмбөгийн багаараа алдартай төдийгүй жуулчдыг ихээр татдаг маш гоё хот. Тэнд үзэх юм асар их бий. Бид хөлбөмбөгийн тоглолтын хажуугаар тэдгээр гайхамшгуудыг үзүүлэх болно.

– Яг ямар ямар тоглолт үзэх вэ?

– Аваргуудын лигийн Реал Мадрид – Шахтар Донецк, Валенсиа – Зенит, Ла лигийн Барса – Левантэгийн тоглолт үзнэ. Аваргуудын лигийн хэсгийн сугалаа гарсан учир манай аялалын тоглолтууд ч тодорхой болсон байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд манай аялалын бас нэг давуу тал нь бид аялал болгоноороо нэвтрүүлэг бэлдэж дараа нь телевизээр гаргана. Тэгэхээр энэ аялал нь хөгжөөн дэмжигчдийн хувьд дахин давтагдашгүй мөч, дурсамжаа нэвтрүүлэгт мөнхлөх боломжийг олгож байгаа юм. Спортын үйл явдал бол тухайн үедээ л болоод өнгөрдөг, дахин давтагдашгүйгээрээ онцлог, ховор шүү дээ.

– Үнэхээр гоё сонсогдож байна. Санаа, зорилго үнэхээр сайхан юм. Цаашдаа олон ажил төлөвлөж байгаа биз дээ?

– Тийм ээ. Спорт аялал жуулчлал маань дан ганц хөлбөмбөг дээр тогтолгүй дэлхийн хэмжээний спортын томоохон үйл явдлуудыг ч онилж байна. Ирэх аравдугаар сард Япон, арваннэгдүгээр сард Францыг зорьж авто спортын хаан Формула 1-ийн уралдааныг үзүүлье, Сумогийн башёг үзье орчинтой нь танилцъя, дэлхийд алдартай Феррари, Порше, Ламборгини зэрэг хөлгүүдийг унуулъя гэх зэрэг аялалууд эхний ээлжинд төлөвлөгөөнд орсон. Английн Премьер лигийн хувьд бид арванхоёрдугаар сард төлөвлөгөөндөө оруулсан байгаа. Тэр үеэр онцгой мөч нь таардаг учраас тэгж тааруулж байгаа юм. Манайд ПЛ-ийн фанатууд их байдаг, хайртай багийнхаа тоглолтыг газар дээрээс нь үзэх, цэнгэлдэх хүрээлэнтэй нь танилцах сонирхол их байдаг учраас арванхоёрдугаар сарын аялалын төлөвлөгөөг удахгүй дэлгэрэнгүй танилцуулна. Ирэх жил ЕАШТ Францад болно, мөн Риогийн Олимп байна. Эдгээр томоохон уралдаан тэмцээнийг үзэх хүсэлтэй монголчуудынхаа мөрөөдлийг биелүүлэхэд туслана.

Ярилцсан Н.МӨНХЖИН

Эх сурвалж: polit.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …