Цагаан луу өдөр

5-luu (1)Аргын тооллын 9 сарын 1-ний мягмар гараг, хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр, билгийн тооллын намрын тэргүүн сарын шинийн  18-ны ангараг гараг, 3 хөх мэнгэтэй, үхэх барилдлагатай, ус суудалтай,  дэлгэрүүлэгч одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6:17  цагт мандан, 19:38 цагт жаргана.

Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашням буюу Өлзий наран бүрдсэн сайн өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …