Олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын таван бөх улсын начин боллоо

  Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын өндөрлөлөө. Тавын даваанд аймгийн арслан цолтой таван бөх учраа бөхөө өвдөг шороодуулж Монгол Улсын начин цолны болзол хангалаа.

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын арслан Б.Ганбатаараар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаагаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Э.Оюунболд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуугаар начины болзол хангалаа.

Мөн Увс аймагийн Ховд сумын харьяат Аймгийн Арслан Н.Батсуурь Сэлэнгэ аймаг Орхонтуул сумын харьяа Улсын Харцага Т.Өсөх-Ирээдүйгээр давж улсын начин боллоо.

Т.Түвшин

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …