Зургаагийн даваа эхэллээ

zurgaaaa davaa usuhuu  Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхлэлээ. Энэ даваанд Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат нар баруун зүүн жигүүрийг тэргүүлэн гарлаа. Зургаагийн даваанд шинээр начин цол хүртсэн таван бөх улсын цолтнуудтай хүч үзэж байна. Тавын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Э.Оюунболд, Увс аймагийн Ховд сумын харьяат Аймгийн Арслан Н.Батсуурь нар начин цолны болзол хангаад байна. Зургаагийн даваанд Даян аварга Г.Өсөхбаяр шинээр начин цолны болзол хангасан Н.Түвшинбаярыг амлаад байна. Одоогоор хоёр харцага төрөх нь тодорхой болоод байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …