2015 оны есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

tsag_agaarЦаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун  (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг.

Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0-аас бага хэм болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээний таарц температурын хувьд 65-70%, тунадасны хувьд 60-65%  байдаг.


Уур амьсгалын тойм

 Есдүгээр сарын агаарын дундаж температур Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байдаг.

Гэвч 1957, 1968, 1970, 1985, 2011 онд ихэнх нутгаар, 1989, 1990, 1997 онд нутгийн зүүн хэсгээр, 1992, 1994 онд нутгийн баруун хэсгээр 1.5-3.5 хэмээр  хүйтэн байсан бол 1966, 1973, 1977, 1978, 1988 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.5 хэмээр, 1998, 2000-2002, 2007 онд 2.5-5.7 хэмээр дулаан байжээ. Зарим жилд агаарын үнэмлэхүй их температур зүүн ба говийн нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм хүрч дулаардаг бол  үнэмлэхүй бага температур говийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-14 хэм хүрч хүйтэрдэг байна.

Энэ сард ордог хур тунадасны хэмжээ наймдугаар сарынхтай харьцуулахад эрс багасч баруун ба говийн ихэнх нутгаар 4-9 мм, харин баруун зүгийн нутгийн зүүн хойд хэсэг болон төв ба зүүн зүгийн

ихэнх нутгаар 20-30 мм, зөвхөн Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр 32-43 мм, бусад нутгаар 10-20 мм ордог.

Гэвч зарим жил үүнээс нилээд хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал: 1973, 1975, 1984, 1987, 1991, 1994, 1999 онд ихэнх нутгаар, 2010, 2012 онд говийн нутгаар  олон жилийн дунджаас их хур тунадас орсон бол 1965-1967, 1978,1980, 1995, 1996, 2000, 2002, 2006 онд харьцангуй бага хур тунадас орж байжээ.

Салхи 15 м/с-ээс ихсэх тохиолдол баруун зүгийн нутгаар 5 удаа, бусад нутгаар 2-4 удаа ажиглагддаг бөгөөд говийн нутгаар 2-3 удаа шороон шуурга, бусад нутгаар 1-2 удаа цасан ба шороон шуурга шуурдаг. Сүүлийн жилүүдийн мэдээгээр 1980 онд Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар салхи 20-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурч  байв.


2015 оны есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ


fghfghfghfghthtБaруун зүгийн нутаг.  Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говиор 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зөвхөн Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.  Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас  2 хэм хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм  дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 8-13 гхэм дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Увсын зүүн, Завханы баруун, Говь-Алтайн баруун хойд ба зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хил орчмын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр  нутгийн хойд хэсгээр бороо, дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар  хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн  дунд үеэр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл  ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.


c8cfc5d03530ec23greatТөвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим бaйнa.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн  дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн  дунд үеэс сэрүүсч  сүүлчээр нь Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүрч цочир хүйтэрнэ,

өдөртөө 11-16 хэм дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн

өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн цочир хүйтэрнэ,

өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм  дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хөвсгөл, Архангайн баруун, Булганы зүүн өмнөд, Төв аймгийн баруун хэсэг,  Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас  бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр  нутгийн хойд хэсгээр, сарын эцсээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл  ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.


ghjghjghyyjjyЗүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 8-13 хэм дулаан буюу Хэнтийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5 хэмээр дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө ихэнх нутгаар  23-28 хэм дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө  6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм,  өдөртөө 12-17 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3хэм  хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн нутаг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тундас орно.  Гуравдугаар арав хоногийн  эхээр ихэнх нутгаар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Дээрх үеүдэд салхи ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 18-20 м/с хүрч ширүүсэн шороон   шуурга шуурах төлөвтэй.


gobi122Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар  8-13 хэм дулаан буюу

Дундговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар  олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст  ихэнх нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 12-17хэм  дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Энэ сард Өмнөговийн баруун, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр  арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …