НИТХ-ын дарга Д.Баттулга Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

p19u69265q1j251a49hdr1pfj1s4gfНийслэлийн ИТХ-ын даргын урилгаар Тайландын Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нэгдүгээр орлогч дарга Канинторн Вонгсарожан тэргүүтэй хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод зочилж байна. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Бидний урилгыг хүлээн авч монголын сайхан оронд зочилсон та бүхэнд талархал илэрхийлье. Улаанбаатар Бангкок хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 16 жил тохиож байна. Анх 1999 оны 11 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын ИТХ-ын төлөөлөгчид Бангкок хотод айлчилж байснаас хойш хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчид харилцан айлчлал хийсээр ирсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард миний бие танай хотод айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь бидний харилцааг шинэ шатанд хүргэсэн” хэмээн тодотгон хэллээ. Мөн нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар товч мэдээлэл өгсөн юм. Харин ноён Канинторн Вонгсарожан “Биднийг халуун дотноор угтан хүлээн авч байгаа та бүхэнд талархаж байна. Хоёр хотын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд оюутан, залуусын солилцоогоор хоёр улсын түүх соёлтой танилцах сайхан үйл явдал болсон. Харин энэ удаагийн бидний айлчлал хамтын харилцааг гүнзгийрүүлэх цааглаад хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэлээ. Уулзалтын үеэр Бангкок хотын ИТХ-ын Эрүүл мэндийн хорооны дарга нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хариуцдаг албаныхантай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хүсэлтийн дагуу хамтарсан уулзалт товлохоор боллоо. Тус уулзалтын дараа Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хот байгуулалтын асуудлаар цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцоо. Бангкок хотын ИТХ-ын Нэгдүгээр орлогч тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал 09 дүгээр сарын 06 өдрийг дуустал үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …