Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

erhembayr avargaТулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан сонирхолтой уран хурц барилдаанаар дүүрэн болж өндөрлөлөө.

 Үзүүр, түрүүнд Улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын өсөх идэр начин Б.Гончигдамба үлдэж Г.Эрхэмбаяр ес даван түрүүлснээр Монгол Улсын аварга цолын болзол хангалаа. Үзүүрлэсэн өсөх идэр начин Б.Гончигдамба Монгол Улсын гарьд цолын болзол хангалаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр арслан нь хоёр жилийн өмнө төрийн их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор ес даван үзүүрлэж арслан цолын болзол хангаж байсан юм.
Б.Гончигдамбын хувьд 2011 оны наадмаар  тав давж улсын начин цолын болзол хангаж байсан юм.

Энэ  жилийн баяр наадмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж улсын аварга, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат өсөх идэр начин Б.Гончигдамба үзүүрлэж гарьд, Б.Батмөнх /Төв аймгийн Баянхангай сум/ заан цол хүртлээ.
Мөн Н.Түвшинбаяр /Булган аймгийн Сайхан сум/
Н.Батсуурь /Увс аймгийн Ховд сум/
Э.Оюунболд /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум/ нар харцага цол, Т.Баасанхүү /Увс аймгийн Тэс сум/, Л.Цэрэнтогтох /Говь-Алтай аймгийн Цогт сум/ нар тус тус начин цолын болзол хангалаа.

Энэ жилийн баяр наадам аварга, гарьд, заан, харцага, начинтай наадам болж өндөрлөлөө.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …