Монголын хүн ам сүүлийн жилүүдэд таргалалт, зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ихэссэнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй залуус тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг асуудал нь нийгмийн хэмжээнд онцгой анхаарах ёстой зүйлийн нэг болоод байна.
Тиймээс “Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ариг банкнаас хамтран Олон нийтэд хөгжлийн бэрхээлийн талаарх ухамсар, ойлголтыг дээшлүүлэх, спорт нь эрүүл мэнд, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчилах, хөгжлийн бэрхшээлтийн иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчилах зорилготойгоор “Итгэл найдвар, Боломж-2015 Улаанбаатар хагас марафон HOPE AND POSSIBILITY ULAANBAATAR 2015”-ыг зохион байгуулах гэж байна.
16-19, 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70
Байгууллагуудын хувьд шагнал ивээн тэтгэх, өртөө ажилууллах, үзэсгэлэн яармагт оролцох, хамт олноороо хөгжөөн дэмжих, хамт олноороо гүйх зэргээр хамрагдаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин оролцох боломжтой.
“Итгэл найдвар, Боломж-2015” хагас марафон гүйлт 2015 оны 09 сарын 13-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага цахимаар www.achillesmongolia.mn болон 7013-3060 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.achillesmongolia.mn вэбсайт болон дараах фэйсбүүк хуудаснаас www.facebook.com/events/395972310527409 авна уу.
Г.Эрдэм