С.Жавхлан Буриадад тоглолт зохион байгуулж байна

javklan  “Хамаг Монгол” тоглолт энэ сарын 14-нд Улаан-Үдэд болохоор товлогдсон байна. “Хамаг Монгол” төслийн зорилго нь Монгол, Буриад, Тува, Өвөр Монгол, Халимаг зэрэг ахан дүүс ард түмний соёлын солилцоог хийхэд оршино хэмээн Буриадын хэвлэлээр өгүүлжээ.

Монгол Улсын  Гавьяат жүжигчин Самандын Жавхлан уг төслийг санаачилсан бөгөөд Халимагийн ардын дуучин Шаран Бадам-Хаалга, Тувагийн гавьяат жүжигчин, хөөмийч Сайдаш Монгуш, Өвөх Монголын дуучин Машбатын Баясгалан, Буриадын жүжигчин Чингис Раднаев нар тоглолтод оролцоно.

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …