Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

hurleegin daga  Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы уралдаанд 65 хурдан буян бүртгүүлж, 46 хурдан даага гарааны зурхайгаас эргэсэн байна. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Намдагийн Хүрлээгийн хээр даага магнайдаа тоосгүй түрүүлэн ирлээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Угтаал сумын уяач Нэргүйн Гантулгын сартай зээрд даага хурдалсан бол айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн бор даага, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хар даага тус тус хурдаллаа. Харин айргийн тавд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Даваасамбуугийн Мөнхсайханы хээр даага тиус тус хурдаллаа.

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …