Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчдыг төрийн одон медалиар шагналаа

ah-4-1024x683Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг Монгол Улсын төрийн дээд одонгоор шагнасан. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Шадавын Цагаан, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Сангидоржийн Ванчигдоо нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Чойжингийн Лувсандорж, 16 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Цэвээний Данзангомбо, 16 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Пүрэвийн Пэрэнлэйлхүндэв, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Лонжидын Туваан нарыг Алтан гадас одонгоор шагнагдсаныг өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий 1 сая төгрөгийн батламж дагаж байгаа юм.

ah-5-1024x683 ah-6-1024x683 ah-7-1024x683

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …