Баянзүрх дүүргийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянаж байна

10e084425b2e07fdoriginalАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ, түүний Ажлын алба, тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Дээрх хяналт шалгалтын ажлын хүрээнд тус байгууллагуудын удирдлагаас гаргасан тушаал, шийдвэртэй танилцаж, мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай баримт, материал болон төрийн албан хаагчдын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан шалгаж байна. Мөн 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс томилогдсон албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон уг хугацаанд ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар мэдэгдэл, тайлбар гаргасан эсэхийг хянахын зэрэгцээ эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Хангарди” спортын наадмын шигшээ тэмцээн арваннэгдүгээр сарын 20-24-нд болж байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1345 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарди” спортын наадмыг …