Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо багасчээ

1772eecdeed71c9cce6bdb41b7dbe137Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдааны үеэр Налайх хотын Захирагчийн ажлын албаны дарга Н.Ганбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаа мэдээлж, нийслэлийн инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд тус хотод ажиллан дулаан, цахилгаан, усан хангамжийн байгууллагуудад ямар зөвлөмж өгсөнийг ярьж цаашид хийх ажлаа танилцуулсан юм. Улаанбаатар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын авто замын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн. Энэ үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжсэнээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо багассаныг хэллээ.
Хотын Ерөнхий менежер Б.Бадрал” Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд болно. Нийслэлийн өнгө төрхөд хот нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагууд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг айл өрх, албан байгууллага бүр ханган цонх хаалгаа дулаалах хэрэгтэйг санууллаа.
Цаашид гэр хороолол дундах тохижилт,гэрэлтүүлэг, зам засварын ажилд анхаарч ажиллана. Тиймээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зөрчиж байгаа газруудын  талаар нэгдсэн мэдээлэл гаргах хэрэгтэй гэсэн үүргүүдийг холбогдох газруудад өглөө гэж Улаанбааатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …