н.Жутья: Хүүхдүүд маань миний хойчийг залгамжлан мэргэжлийг маань өвлөн ажиллаж байдагт баярладаг даа

IMG_3622Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 80 жилийн   баярын хурлын завсарлагаанаар  хоёр үеэрээ  цагдаагийн байгууллагад зүтгэж яваа  нэгэн гэр бүлийн 3 цагдаагийн офицертэй  таарсан  юм. Аав нь  болох н.Жутья гуай  цагдаагийн хошууч цолтойгоор гавьяаны амралтандаа гарсан бол  түүний охин, хүү хоёр нь өдгөө  хоёулаа цагдаагийн офицер юм байна.

Бэлтгэл хошууч н.Жутья  гуайгаас цөөн хором ярилцснаа та бүхэндэ хүргэе.

– Таны хувьд анх цагдаагийн байгууллагатай яаж холбогдож байв, 8 жилийн ойн сэтгэгдэл ямар байна вэ0

– Цагдаагийн байгууллагынхаа 80 жилийн ойн арга хэмжээндээ оролцоод сэтгэл их өндөр байна. Энэ байгууллагын 80 жилийн түүхийн 31 жилд нь би Налайх дүүрэгтээ цагдаагийн хамт олон дундаа  ажилласан хүн. Би одоо  гавьяаныхаа амралт гарсан, харин хүүхдүүд маань миний хойчийг залгамжлан мэргэжлийг маань өвлөөд ажиллаж байдагт их баяртай байдаг даa

– Та хүүхдүүдээ танилцуулахгүй юу? 

– Манай энэ охин маань Хууль сахиулахын Их сургуулийн эрх зүйн тэнхимд багшаар ажилладаг, ОХУ-ын Санкт петербург хотын Их сургуульд түүхийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан хүн байгаа юм. Харин хүү маань Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн цагдаа, төлөөлөгчөөр ажиллаж байгаад Цагдаагийн академи төгссөн, дараа нь  эрх зүйн сургуульд магистрын  зэрэг хамгаалсан, одоо Налайхдаа ажиллаж байгаа хүүхэд дээ.

– Таныг ажиллаж байх үе, өнөөдрийн цаг үеийн онцлог юу байна вэ? 

– Байлгүй яах вэ? Нийгмийн хөгжлийг дагаад асар их өөрчлөлт орж байна, бидний үед  хүн хүч, техник хэрэгслийн хувьд нэлээд дутмагдуу  ч үе байсан даа. Би улаан вагонтой сэргийлэгчээс хошууч цолтой болох хүртлээ энэ байгууллагад ажилласан хүн шүү дээ. Одоо бол нэг үеэ бодвол их сайхан болсон байна. Ихэнх цагдаа нар  хууль эрх зүйч мэргэжлээр  их дээд сургууль төгссөн, боловсрол мэдлэгтэй сайхан залуучууд ажиллаж  байна. Бидний үед чинь тийм юм байгаагүй ш дээ, ерөөсөө  10 анги төгсөөд, цэргийн алба хаасан залуучуудаас сонгож  сэргийлэгч болгодог байсан. Тэгээд ажиллаж байх хугацаандаа  боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр сурч болдог ийм л үе байсан. Одоо бол сурах аливаа асуудал нээлттэй  их сайхан болсон байна шүү.

Та баярлалаа, та бүхэн сайхан баярлаарай

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …