Өнгөрсөн 9-р сарын 5-ны өдөр Монголын Бодибилдингийн спорт үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг фитнессийн УАШТэмцээн Бөхийн өргөөнд болж өнгөрсөн. Энэхүү тэмцээнд Монголын шилдэг бодибилдингийн тамирчид өрсөлдөн аваргаа тодруулсан билээ. Мөн энэ өдөр Монголын бодибилдинг фитнессийн холбооноос 12 тамирчинд олон улсын спортын мастер цололгосон юм. Шинэхэн олон улсын мастерууд болсон тамирчидаа танилцуулахад:
- Ж. Нурлан 2014 онд ДАШТ алт авснаар болзол хангасан,
- Д. Батэрдэнэ 2013онд ДАШТ шагналт байранд шалгарснаар,
- Н. Сумьяа 2014 онд ААШТ шагналт байран шалгарснаар,
- С.Насанбуян 2014онд ААШТ алтан медаль хүртсэнээр
- Л.Саруулбат 2014 онд ААШТ хүрэл медаль хүртсэнээр
- С.Гансаруул 2014 онд ААШТ тусгай байранд шалгарснаар
- Г.Жамц 2014 онд ДАШТ мөнгөн медаль хүртсэнээр
- Э.Ганзориг 2014онд ААШТ хүрэл медаль хүртсэнээр
- Б. Хүсэлтүвшин 2014 онд ДАШТ мөнгөн медаль хүртсэнээр
- Ч.Мянганбилэг 2014 онд ДАШТ хүрэл медаль хүртсэнээр
- С. Саруул 2014 онд ААШТ мөнгөн медаль хүртсэнээр
- Б. Энхцацарал 2014 онд ААШТ хүрэл медаль хүртсэнээр тус тус олон улсын хэмжээний мастер цол хүртлээ.
Нийт тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье