Үе үе алга болж үхрийн дуунаар сэрж ажилдаа ирэх болсон ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба сайдын ажлаа аваад эдүгээ бараг тавантай сураг тасран алга болжээ.
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн пүрэв гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр нь намынхаа Гүйцэтгэх товчооны хурал хийх гээд Генсекээ дуудуулахад нь ажил дээрээ ч байхгүй, нам дээр ч үзэгдэхгүй хэд хоног “шилрэн” алга болсон сураг гаргасан байна.
МАХН-ын хамт олны зүгээс тус намын генсекийн удаа дараагийн иймэрхүү үл ойлгогдох үйлдэл, салан задгай сахилга хариуцлаггүй байдал нь намын ажлыг унагааж байна хэмээн бичиг цаас шидсэн ч жишим ч үгүй өнгөрөөсөн намын дарга энэ удаа бодит байдлыг үзээд багагүй бухимджээ.
Г.Шийлэгдамба сайд энэхүү шилрэлтээ аргалж “гадаад дотоод томилолтой байсан” гэж халхлах гэсэн авч Засгийн газраас олгосон томилолт, зөвшөөрөл авсан эсэхийг нь мэдэх хүн олдоогүй сурагтай.
Шийдлийн нэртэй ч Шидлийн Засгийн газар нэр зүүгээд байгаа Ч.Сайханбилэгийн кабинетэд энэ мэт чих халууцуулсан үл бүтэх нөхөд үүрлэснийг нүдэн балай чихэн дүлий өнгөрөөсөөр өдий хүрсэн талаар тус яамныхан төдийгүй намынхан ч жиг жуг хийлцэж буй аж.
А.Ядам