-Налайх дүүргийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсны 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Юуны түрүүнд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүндээ нийгмийн болон ард иргэдийн амар амгалан амьдрах боломжийг 24 цагийн турш хамгаалж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байдаг цагдаагийн албан хаагчиддаа 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнгөрсөн хугацаанд Налайхын Цагдаагийн байгууллагын хүн хүч техникийн бааз суурь хэдийгээр бэхжиж ирсэн ч гэсэн цаашдаа зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой олон ажлууд бий.
–Та түрүүн хэлсэн үгэндээ Налайх дүүрэгт гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэсэн, үүнийг бууруулахын тулд ямар ажлуудыг хэрэгжүүлэх ёстой вэ?
-Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс төдийгүй ер нийт хууль сахиулах байгууллагуудын техник хэрэгсэл, ажиллах орчныг сайжруулах тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай. Өдөр ирэх тусам нийгэм хөгжиж байна, үүнийг дагалдан иргэдийн зорчих аялах байдал улам бүр нэмэгдэж, тэр тусмаа Налайхад шилжин суурших иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөж байна. Хүмүүс шинээр шилжин ирж Налайх хотод суурьших сонирхол нэмэгдэж байна. Тэр хэмжээгээр гэмт хэргийн тоо өсөх магадлал бий болох тул түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход зайлшгүй шаардлагатай хөрөнгө хүч, техник хэрэгсэл хэрэгтэй болно. Дээр нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэн бүр ард иргэд олон нийтийг аюулгүй амьдрах үйл хэрэгт анхаарал хандуулж, энэ үйлсийн төлөө хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байдаг цагдаа нартайгаа хамтарч ажиллаж байж гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, улмаар гэмт хэргийн гаралт буурах боломж бүрдэнэ. Энэ үйл хэрэгт дүүргийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Шинээр байгуулагдсан Налайх хотын захирагчийн алба анхаарч ажиллаж, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх ёстой гэдгийг сая хөндөж хэллээ. Миний зүгээс бол НИТХ-ийн төлөөлөгчийн хувьд аль болох боломж бололцоо гарвал Налайх дүүрэгтээ хөрөнгө оруулалт татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудаа дэмжиж ажиллах чиглэлд анхаарч ажиллаж ирсэн. Цаашдаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа улам бэхжиж, ард иргэд амгалан тайван амьдрах боломж үргэлж хамгаалагдаж байх болно гэдэгт эргэлзэхгүй итгэж байна.
-Танд баярлалаа