МУСТА Х.Батмэнд шинэ уран бүтээл “Өнө мөнхөд”

batmendНийтийн дуучид дундаа хамгийн содон сайхан хоолойтой голцуу эх орон, нутаг ус, монгол бөхчүүдийн тухай уран бүтээл туурвидаг дуучин бол МУСТА Хумбагарын Батмэнд билээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат бөгөөд бие даасан тоглолтоо хоёр удаа хийж байсан удаатай.  Түүнийг дуучин гэхээс гадна бөх тайлбарлагч гэдгийг олон түмэн андахгүй сайн мэднэ. Олон сайхан уран бүтээлээрээ ард түмэндээ бэлэг барьсан дуучин маань шинэ уран бүтээлээ гаргасан байна. Эрэгтэй дуучид дундаас өвөрмөц сайхан хоолойгоороо эрхгүй ялгардаг Хумбагарын Батмэнд, төрийн шагналт Д.Бавуудоржийн шүлэг, УГЗ Б.Бямбабаярын ая “Өнө мөнхөд” хэмээх сайхан уран бүтээлээр сонсогч олондоо хүргэж байна.


Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …