Бичил цэцэрлэгт хүрээлэнд саатаарай

c64897474f9cdd50a4fd6c82f35ab5c3Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байр­лах Тасганы овоо орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн бай­гуулж өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийлээ.  Тасганы овоо гэж нэрлэх болсон нь номын их хүч, мэдлэг солилцох үйлээс үндэстэй хэмээн үздэг байна. Учир нь, эрт дээр үеэс эрдэмтэй лам хуваргууд цуглан “Тасга” хэмээх ном хаях ёслол үйлддэг байжээ. Тус овоог хүндэтгэж цай, сүүнийхээ дээжийг өргөдөг олон түмний хувьд ийнхүү амарч зугаалах таатай боломжийг бүрдүүлж өгсөн цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Бичил цэцэрлэгт хүрээ­лэнд өмнө нь байсан олон жижиг овоог нэг болгон нэгтгэж, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбон ажиллуулж, нийт таван төрлийн 4129 ширхэг мод, сөөгийг тарьж ургуулан, 1073 ам метр явган замтай,  иж бүрэн ногоон орчин болгон тохижуулжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал  харицусан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ хэлэхдээ, Энэхүү загвар төслийг хэрэг­жүүлэхдээ Улаанбаатар хотын нөхцөлд хамгийн сайн тохирох ногоон байгууламжийг  хэрхэн нэмэгдүүлж болох талаар бага­гүй судалгаа хийсэн. Эрүүл, аюулгүй тухтай орчинд амьд­рахыг нийслэлийн иргэн бүр хүсэж мөрөөддөг. Энэ мөрөөд­­лийг  бид нэг алхмаар ойртуул­лаа. Энэ жишгээр цаа­шид нийслэлийн түүх, соёлын дурсгалт газруудыг шат дараа­тайгаар тохижуулах, тогтмол арчлан хамгаалах чиглэлээр бид тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна” гэлээ. Дашрамд дурдахад, 2014-2015 оны хоо­ронд Улаанбаатар хотын 14 байр­­шилд бичил цэцэрлэгт хү­рээ­­лэн шинээр байгуулжээ. Энэ нь нийслэлийн ногоон бай­гуу­лам­­жийн хэмжээг 7.8 га-гаар нэ­мэг­дүүлсэн үзүүлэлт болсон байна.
Ж.Отгончулуун

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …