Нийслэл хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

p19uj06uopvh71agoau58kb17jt1Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг  бууруулах “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийг НИТХ-ын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан. Хөтөлбөрийн дагуу нийслэлийн дүүргүүдийн хороог түшиглэн хороо тус бүр дээр хадгаламж, зээлийн хоршоодоор дамжуулах гэсэн хоёр замаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй Хадгаламж зээлийн хоршоог байгуулаад байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах зорилгоор Нийслэлийн бичил бизнесийг дэмжих сангийн дарга, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны тэргүүн Д.Хүрэлбаатарнар хамтын ажиллагааны санамж бичиг байууллаа. Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд МХКХҮХ-ны санаачилгаар нийслэлийн хороодод шинээр байгуулагдсаг хадгаламж зээлийн хоршоодыг дэмжих “Дэм дэмэндээ” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …