Жүжигчин Асигийн хамгийн сүүлд ажилласан “уран бүтээл”

144132640655e8e546375b81160995402015-09-07-09-25[www.urlag.mn]“Twins Film” студийн бүтээл “Такси” инээдмийн уран сайхны өнгөрөгч 7 хоногт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Уг киноны продюсерээр жүжигчин Аси буюу СТА Р.Алтансүх ажилласан юм. Учир нь тус киног бүтээсэн ихэр ахан дүүс бол түүний гарын шавь нар билээ.

   Гэвч энэ бол түүний сүүлчийн ажил байна гэж хэн мэдэх билээ. Эрхэм жүжигчин маань өнгөрөгч долоо хоногт өвчний улмаас таалал төгссөн юм. Тэрээр өөрийн продюсерласан киноны нээлтийг үзэж чадалгүй ийнхүү бурхны оронд заларлаа. Түүний монголын урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр, бүтээсэн дүр болгон нь бидний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно. Тэнгэрийн орондоо тайван нойрсдоо. Ум сайн амгалан болтугай

www.Urlag.mn 

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …