Автобусны шинэчилсэн чиглэлийг нийслэлийн цахим хуудсанд байршууллаа

dabaf508f6843e478ab56a86e0ee87c0SMART UB гар утасны аппликэйшнээс нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг харах боломжтой боллоо.  Шинэчлэгдсэн чиглэлүүдийг илүү ойлгомжтой болгохын тулд Нийслэлийн  Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn-нд шинэчилсэн чиглэл тус бүрийг Gооgle-ийн газрын зурагт тэмдэглэн харуулсан бөгөөд энэ тэмдэглэл бүрэн эхээрээ SMART UB аппликэйшнд багтжээ. Энэхүү аппликэйш нь хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгох бөгөөд Андройд үйлдлийн системийн утастай иргэд харах бүрэн боломжтой.

Тун удахгүй iOS үйлдлийн системтэй иргэд ч ашиглах боломж нээгдэх юм байна. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг ашиглан, төрийн үйлчилгээний талаарх мэдээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх зорилгоор  SMART UB гар утасны аппликэйшнийг  Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 2013 оноос  нэвтрүүлж эхэлсэн бөгөөд тус аппликейшнаас, Нийслэл хотын мэдээ мэдээлэл, Нийслэлийн Засаг даргын захирамжууд, олон нийтэд нээлттэй зарласан тендерийн мэдээлэл, авто замын ачааллын мэдээлэл болон засвартай, засахаар төлөвлөгдсөн замуудын мэдээллийг харах боломжтой. Түүнчлэн иргэд өргөдөл, санал хүсэлтээ зураг дарж баримтжуулан илгээж, шийдвэрлүүлэх, төрийн байгууллагуудын хаяг байршил, яаралтай туcламжийн утас руу шууд залгах боломжтой гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …