Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.09.07/

0- aaaalogo_shine2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

 Улсын хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацрагийн хордлого, олныг хамарсан осол гэмтлийн талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст халдвар:

Хүний Коронавирүст халдварын шинэчлэгдсэн мэдээллээр Иордан улсад 2 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Мөн Саудын Араб улсад 22 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барсан ба 15 хүн нь Радияах мужийн Радиях эмнэлгээс халдвар авчээ.

Одоогоор дэлхий дахинд нийт 1517 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 539 хүн буюу 35% нь нас бараад байна.

Эх сурвалж: ДЭМБ

Тарваган тахал өвчин, Мадгаскарт:

Тус улсын Мораманга дүүрэгт анх удаа тарваган тахал өвчнөөр нэг хүн өвчилж нас барсан байна. Тэрээр 8 дугаар сарын 19-нд нас барсан ба 23-нд уламжлалт заншлаар оршуулсан байна. 2 хоногийн дараа түүний гэр бүлийн нэг гишүүн өвчилж нас барсан ба түргэвчилсэн оношилгооны аргаар тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна.

Тус улсад 2014-2015 оны өвчний улиралчлалын үед нийт 335 батлагдсан тохиолдол 79 нас баралт бүртгэгдээд байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …