Болгар улсын PLODIV хотод зохиогдсон Олон Улсын Таеквондогийн Дэлхийн аврага шалгаруулах 19 дахь удаагийн тэмцээнд тэмцээнд Завхан аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Будхүү хатуу биет хугалах төрөлд алтан медаль авчээ.
С.Будхүү нь 2011, 2013 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2014 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Улсын аврага шалгаруулах тэмцээнээс нийтдээ 9-н удаа аврагын алтан медаль хүртэж байжээ.
Дэлхийн аврага С.Будхүү нь 2011 оноос эхлэн цагдаагийн алба хаагчдын бие бүрэлдэхүүнд багтаж, хэв журмын цагдаагаар ажилын гарааг эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Энэ спортоор 2004 оноос эхлэн хичээллэж, олон арван уралдаан тэмцээнд амжилт үзүүлэн ийнхүү Дэлхийн аваргын алтан медаль энгэртээ зүүж, цагдаагийн алба хаагч нар болон спортын хорхойтнуудаа баярлууллаа.