Монгол III сургууль 94 дэх хичээлийн жилээ шинэ байрандаа угтлаа

bee4a413d2e208e49609e39e5660285dНийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Монгол III сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Сургуулийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан болон тус сургуулийн багш, сурагчид оролцлоо.

Тус сургуулийн барилгыг 2012 онд актлаж, нураасан юм. Түүнээс хойш гурав дахь намар дээрээ хичээлийн шинэ байр нь ашиглалтад орж байна. Монгол III сургуулийн хичээлийн байрыг нурааж, шинэ байр барих хоёр хичээлийн жилийн хугацаанд сурагчид нь IV, XIV сургууль дээр хуваагдаж хичээллэж байсан билээ. Сургуулийн шинэ барилгыг АНУ, Герман улсын жишгээр барьсан бөгөөд олон улсын стандартыг хангасан сургуулийн барилгын анхдагч аж. Шинэ барилга нь сурагч өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлсэн номын сан, интернэт танхим, чийрэгжүүлэлт, урлаг, хөгжмийн, биеийн тамирын зэрэг өрөө танхимтай юм байна. Мөн нийт 89 өрөө тасалгаа, өдөр тутмын хичээлийн 35 анги танхим, 70 бүлэг 2800 сурагч суралцах боломжтой аж.

Уг барилгын ажилд улсаас тэрбум орчим төгрөг төсөвлөсөн ч санхүүжилтээ өгөөгүй байна. Тиймээс гүйцэтгэгч “Алтанбулаг трейд” ХХК өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулжээ. Тус сургууль 1400 гаруй сурагчтай.

Л.Гантөмөр: Гуравдугаар сургуулийн барилга хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо

-Төлөвлөсөн хугацаанаас нь өмнө ашиглалтад орж байгаад маш их баяртай байна. Энэ сургуулийн байрны зураг төсөл хүүхдийн сурах орчинг дэмжиж өгсөн сайн зураг. Цаашдаа хотын удирдлагууд сургуулийнхаа орчин, зургийг гуравдугаар сургуулийн зурагнаас жишиг авч барина гэсэн төлөвлөгөөтэй байна. Эдийн засаг, санхүү хүнд байгаа ч компаниудтайгаа ойлголцож аль болох түрүүлж ашиглалтад авахын төлөө ажиллаж байгаа. Гуравдугаар сургуулийн барилга 2016 онд ашиглалтад орно гэж байсан боловч хугацаанаасаа өмнө ашиглалтад өгч байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед өөрийн хөрөнгөөр сургуулийн барилгыг барьж, хугацаанаас нь өмнө ашиглалтад өгч байгаа барилгын компанид маш их баярлаж байгаагаа илэрхийлье.

Монгол III сургуулийн захирал В.Хоролгарав: Сургуулийн барилгыг 10 сарын хугацаанд барьсан

-Манай сургууль түүхэндээ дөрөв дэх хичээлийн байрныхаа нээлтийг хийж байна. Анх 1921 онд одоогийн “Улаанбаатар” зочид буудлын буйран дээр “Монголын цахилгаан мэдээний байшин” гэдэгт анх байгуулагдсан түүхтэй. 1960 онд улаан шаргал байшинд нүүж ирсэн. Өнөөдөр 94 дэх жилийн хичээлийн шинэ жилээ нээж байна. Энэ хичээлийн жил манай сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад орж байгаад маш их баяртай байна. Батлагдсан төсвөөр манай хичээлийн байр 2016 онд ашиглалтад орох ёстой байсан. Гэхдээ шат шатны удирдах ажилтнуудын дэмжлэг тусламжтайгаар хугацаанаасаа өмнө ашиглалтад орж байгаад баяртай байна. Сургуулийн барилгыг “Алтанбулаг трейд” ХХК 10 сарын хугацаанд барьж дууслаа. Хүүхдүүдэд хичээлийн шинэ, таатай орчин бүрдүүлж өгч байгаа учраас тэдний сурах үйлсэд хийж буй томоохон хөрөнгө оруулалт.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …