Ливэрпүүлийн ахлагч 33 настай Стивэн Жэррард бараг 20 гаран жил хамтдаа нэг тогооноос хооллосон багийн анд Жэйми Каррагэрийнхээ шинэ албандаа ороод түүнд болон хуучин багийнхандаа хэр шүүмжлэлтэй хандахыг нь сонсохыг тэсч ядан хүлээж байгаа тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан байна.
Ливэрпүүлийн дэд ахлагчаар олон жил тоглож Стивид баруун гар нь болж явсан Карра зодог тайлаад хэдхэн сар болж байгаа бөгөөд одоо Скай спортс ТВ сувагт хөлбөмбөгийн тоймчоор ажиллахаар болоод байгаа билээ.
Ливэрпүүлийн акадэмийн бүтээгдэхүүнүүд болох Стиви Карра 2 удаан жилийн дараа анх удаагаа шинэ улирлыг тус тусдаа ажиллаж эхлэх гэж байна. Стивэн Жэррард Ливэрпүүлийн ахлагч хэвээр бэлтгэлээ базааж байгаа бол Жэйми Каррагэр түүнд хараахан дасал бус ТВ студид ажлын байрандаа бэлтгэлээ базааж байгаа болов уу…
Карра хуучин багийнхандаа хэр шүүмжлэлтэй хандах бол гэсэн сэтгүүлчдийн асуултанд Ахлагч хариулахдаа “Мэдээж 100 хувь шүүмжлэлтэй хандана гэдэг нь ойлгомжтой. Түүнээс өөрөөр байх ч боломжгүй. Тэр бүгдийг бодитоор харж дүгнэж байгаа гэдгээ бусдад тайлбарлан ойлгуулах ёстой, тийм болохоор түүний шүүмжлэлийн эхний байнуудын нэг болно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн нөхөрсгөөр өгүүлжээ.
“Гэвч надад түүний утасны дугаар нь байгаа. Учир нь би түүний найз хэвээр байгаа шүү дээ. Тэгэхээр шүүмжийнх нь хариуг хэлэх боломж надад бас байна” хэмээн хошигнохоо Ахлагч маань мартсангүй.
Анфилдад 17 жил хүчээ өргөсний эзэст зодог тайлахаар шийдсэн андынхаа гаргасан шийдвэрийн талаар санал бодлыг нь асуухад Стиви түүнийг орлох хүнийг олоход хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
“Түүнгүй байна гэхэд дасаагүй болохоор эхлээд нэлээн сонин л байх болов уу. Яагаад гэвэл би улирлын эхний бэлтгэл дээрээс эхлээл түүний дуу хоолойг сонсоод дасчихсан шүү дээ. Гэвч одоо Каррад өөр ажил, төлөвлөгөө байгаа болохоор тэр анхаарлаа өөр зүйлд зориулах болсон. ТВ салбарт, Скай спортс сувгийн хөлбөмбөгийн тоймчоор ажиллахаар шийдсэн. Түүний шинэ ажилд нь хамгийн өндөр амжилтыг хүсэн ерөөе дөө. Мөрөөдөл гэмээр ч юмуу өөр өнцгөөс харвал түүнийг бидэнтэй дахиад 1 улирал үлдээсэй гэж хүсч байлаа. Гэвч бүтээгүй нь надад жаахан харамсалтай л байна. Каррагийн үлдээгээд явсан тэр орон зайг нөхөж орлохоор ирсэн хүмүүс үүргээ сайн биелүүлнэ гэж найдаж байна даа. ” гэжээ.
эх сурвалж: ливерпүүлфс.мн О.Амарсайхан