Шилдэг тохижилттой аж ахуйн нэгжийг шалгаруулахаар иргэдээс санал авч байна

p19ulfpqk01eh575k453cbgl2o1Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгуулага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд 30.1 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийлээ. Мөн 204.8 га талбайд цэвэрлэгээ, угаалга хийж, 33.4 га талбайд ногоон байгууламж байгуулсан. Нийт 5408 байгууллагын тохижилтыг үнэлэн “смайл” нааж урамшуулан, 2568 аж ахуйн нэгжид “гахай” наалт нааж орчны 50 м газраа тохижуулж, цэвэрлэх хэрэгтэйг анхааруулсан байна.
Эхний шатанд шалгарсан аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг ажлын хэсгүүдээс авч иргэдээс санал асуулга авахаарhttp://ubservice.mn цахим хаягт байршуулсан. Уралдаанд оролцсон аж ахуйн нэгжийн тохижилтонд иргэд та бүхнийг саналаа өгөхийг уриалж байна. Таны санал нийслэлийн өнгө төрх, тохижилтонд чухал хувь нэмэр оруулахаас гадна шилдэг аж ахуйн нэгжийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд мэдээллээ.  Энд дарж саналаа өгнө үү

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …