Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэхгүй байхыг анхааруулж байна

2fc0836b085b08fca2678ebea46c78faНийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд усан хөшиг хийхээр төлөвлөснөөс эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм.  Үүний нэг нь Зайсангийн гүүрэнд  хийж байгаа усан хөшиг бөгөөд энэхүү усан хөшигийн ажил дуусч улсын комисст хүлээлгэж өгөхийн өмнө усан хөшигийн 141 хошууг санаатайгаар хулгайлжээ.  Хан-уул дүүргийн цагдаагийн албан хаагчид газар дээр нь хулгайчдыг илрүүлэн баривчилж саатуулсан байна.
Мөн өмнө нь энэхүү усан хөшигийн ч цахилгааны гэрэлтүүлгийн утсыг хөвж авсан хэрэг гарч байжээ.  Тйимээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг зориуд санаатайгаар сүйтгэж нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд халдахгүй байхыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …