Моносийн эмнээс ургацаг шиг цагаан зүйл цухуйсан байжээ

olloo_mn_1407805478_monos25 жилийн түүхтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл, гоо сайхан, эрүүл мэндийн болон хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээгээр тэргүүлэгч гэх Монос байнга шахуу хэл аманд өртдөг.

Моносоос авсан “Фено­барбитал” гэх эмэнд олон хүүхэд хордсон, эм зүйн салбарт монопол эрхтэй, сэтгэцэнд нөлөөлөх эм бэлдмэл худалдаалах эрхтэй гэхчлэн байсхийгээд л хэл аманд өртдөг.

Тэгвэл Моносийн нэг салбараар үйлчлүүлэгчийн авсан  Иммунал хэмээх эмний ирмэг хагарсан. хагарсан сэтрэхийгээр цагаан ургацаг шиг зүйл цухуйчихсан байсан байна. Энэ талаар үйлчлүүлэгчийн олон нийтийн цахим сүлжээнд бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэе.

“Өчигдөр орой буюу 9 сарын 8-ны 8 цагийн үед Гранд плазагийн урд буюу БГД-ийн шүүхийн хойно байрлах Моносоор үйлчлүүлсэн юм. Хүү минь жоохон нус гоожуулаад байсан болохоор Витамин С болон дархлааг нь дэмжих Иммунал худалдаж аваад өнөөдөр өглөө иммуналаа өгөх гээд задалтал эрмэг нь хагарчихсан, хагарсан сэтэрхийгээр нь дагаад цагаан ургацаг ургачихсан байхаар нь хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа явах замаараа оруулж өгтөл тэндхийн эм баригч Өмнөө гэдэг хүн “аваад явчихсан эмийг би яаж мэддийн, манайд хамаагүй. Танай хүүхэд хагалчихсан ч юм билүү” гэсэн хариу өгөхөд нь би “та ямар сонин юм яриад байгаа юм бэ? Би хүүхдээ эмнээс хол байлгадаг. Ямар ч эх хүн хүүхдийнхээ нүдэнд ил гар хүрэх газар эмийг байрлуулдаггүй биз дээ. Тэглээ ч ер нь өчигдөр аваад хагалсан эмэнд ингэж ургацаг ургах уу?” гэтэл “хэн мэдэж байдын бараг л та нарын буруу. Таглааных нь л цагаан юм нь наалдсан байна гэх юм. Бас “чи эвгүй онгойлгосон болохоор ингэсэн байна” гэнээ. Ёстой гайхалтай. Тэр цагаан юм нь ёстой балиар 1 тийм өт шиг урт сунжралдсан заваан………….

Харамсалтай нь тийм байдал үзүүлнэ гэж бодоогүй болохоороо зургийг нь аваагүй нь миний буруу боллоо. Хамгийн инээдтэй нь би тэр хүнээс Өмнөө гэдэг тэр хүн байна уу, үгүй юу, өөр хүн байсан уу надад хамаагүй. Зүгээр өөрсдийнхөө бурууг хүлээгээд танд бид шинэ эм өгье. Та энд задалж үзээд аваад явах уу гэсэн бол гомдолтой санагдахгүй байлаа. Гэтэл тэр Өмнөө гэдэг хүн тэр иммунал нь хэд гэж байна мөнгийг нь өгөөд явуул. Гомдол гаргахгүй юу чи? гэх мэтчилэн хэрэглэгчээ гутаан доромжилсонд нь үнэхээр их харамсаж байна.

Эх хүн, ээж хүн учраас үнэтэй ч олон жил үйлчлүүлсэн найдвартайг нь бодож Моносоос эм авсандаа харамсаж байна. Мөн энэ байдлаас үзэхэд Монос групп эмний бүтэц алдагдсан хэдэн эм зарж, хэдэн хүүхэд, хэдэн хүний амь насанд хүрснийг бид мэдэхгүй шүү дээ. Харамсалтай байна. 

25 жилийнхээ ойг хийж байгаа мундаг Монос группынхэн өнөөдөр ийм л байдалтай ажилладаг юм байна. Өнөөдөр бидэнд эм зүйн талаас болон эмнэлэг үйлчилгээний талаас амьд явах баталгаа үнэхээр алдагджээ. Ер нь эм зүйчдийг нарийн бэлтгэж Моностоо ажиллуулдаг уу? 

хэмээн нийтэлжээ.

monos

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …