2015 оны 08-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгаагаар ОСҮИ 08-р сард 11.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -3.09 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -4.35 хувиар буурсан байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 5.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар, оны эхэн үеэс -9.3, өнгөрсөн оны мөн үеэс -13.9 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн | Шинэ о/с | Хуучин о/с | |
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ | 11.7% | 22.8% | 5.4% |
Өмнөх сартай харьцуулахад | -0.5% | -1.7% | -0.9% |
Оны эхэнтэй харьцуулахад | -6.05% | -3.09% | -8.43% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад | -10.08% | -4.35% | -13.9% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4954 орон сууцны мэдээллийг хамруулсан аж.