Монгол банкнаас өнгөрсөн баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ валютын ханшийг хэт хөөсөрсөн гэж үзсэн. Үүний эсрэг зоримог арга хэмжээ авна гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан 20.0 сая ам.доллар, 56.5 сая юань худалдан авах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100% биелүүлсэн байна. Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь …
Tag Archives: монгол банк
November, 2016
September, 2016
-
2 September
Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томиллоо. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжсэний дараа Э.Батшугар үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Ингээд Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилох саналыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжлээ. Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985-1989 …
March, 2016
-
11 March
Г.Баярмаа: 3 дугаар сарын 15-ны өдрөөс ипотекийн зээл олгогдож эхэлнэ
5 хувийн хүүтэй зээлийн асуудлаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч, эдийн засагч Г.Баярмаагаас дараах тодруулгыг авлаа. – “5 хувийн хүүтэй ипотекийн зээл”гэсэн бүтээгдэхүүн банкуудад бий болчихлоо. Ямар орон сууцыг 5 хувийн хүүтэй зээлээр авч болох вэ? – Засгийн газраас шинээр баталсан журамд маш тодорхой, ойлгомжтой заасан байгаа. Уг журмаар орон нутаг, түүний дотор Дархан, Эрдэнэт хотууд, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн …
-
11 March
2 дугаар сарын орон сууцны үнийн индекс
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 02-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ)судалгааг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.1хувиар буурсан үзүүлэлт байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -0.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.0 хувиар буурчээ. Шинэ …
October, 2015
-
30 October
Шон Манди: Хүн нэг өглөө босоод л санхүүгийн мэдлэгтэй болно гэж шийддэггүй юм
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Боловсролын яам болон бусад байгууллагууд хамтран Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр батлуулаад удаагүй байгаа. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг ажил хэрэг болоход дэмжиж, Дэлхийн банкнаас томилогдон хөтөлбөр дээр ажилласан Дэлхийн банкны Санхүүгийн чадавхийн зөвлөх Шон Манди Монгол Улсад ирээд байгаа билээ. Өмнө нь олон ч улс оронд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж …
-
29 October
Төсөв алдагдалгүй батлагдах ёстой
2015 оны төсвийн орлого их хэмжээгээр тасарсан тул намрын чуулганаар төсвийн тодотгол хийх шаардлагатай болсныг шийдвэр гаргах түвшний хүмүүс хэлж байгаа. Түүнчлэн 2016 оны төсвийг хэрхэн батлах ёстой талаар олон нийтэд мэдээллэсэн эдийн засагч нарын байр суурийг тоймлон хүргэж байна. Ч. Хашчулуун /МУИС-ийн багш, доктор, эдийн засагч/ Уул уурхайн цикл өөрөө ээлжтэй байдаг. Харамсалтай нь, дэлхийн зах зээлд уул уурхайн …
-
13 October
ХасБанк шинэ стратегийн хөрөнгө оруулагчтай болж байна
2015 оны 10 дугаар сарын 12-нд Монголбанк Канадын Үндэсний Банкийг ХасБанкны шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэж зөвшөөрөл олголоо гэж ХасБанкнаас мэдээлэв. Энэ стратегийн хөрөнгө оруулалтыг ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-ээр дамжуулан хийж байгаа бөгөөд энэ нь гадаадын арилжааны банкнаас Монголын банк санхүүгийн салбарт хийж байгаа анхны хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг Канадын банкны салбарын зохицуулагч өөрийн зүгээс мөн …
September, 2015
-
30 September
Инфляцийг 7 хувьтай байхаар тусгажээ
Төв банкнаас 2016 оны Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. Ирэх оны мөнгөний бодлогод инфляцийг долоон хувьд барихаар Монголбанк тусгажээ. Энэ жилийн хувьд инфляци 6.6 хувьтай байгаа юм. Инфляцийн төвшин буурсан хэдий бодлогын хүү өндөр байна. Гэвч, улсын төсвийн алдагдалд 679 тэрбумд хүрч, долларын урсгал царцсан тул бодлогын хүүг бууруулах боломжгүй байгааг төв банкныхан хэлж …
-
9 September
Орон сууцны үнийн индекс өмнөх оноос 10,1 хувиар буурчээ
2015 оны 08-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгаагаар ОСҮИ 08-р сард 11.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт …
August, 2015
-
27 August
П.Сүхбаатар: Бутархай мөнгөний нөөц дуусаагүй, Монголбанкинд хангалттай байгаа
Сүүлийн үед дэлгүүр, такси, нийтийн тээвэр зэрэгт бутархай мөнгө байхгүй болжээ гэх яриа нийгмийн сүлжээгээр тархаад байгаа. Түүнчлэн арилжааны банкууд ч мөнгө бутархай болгож өгч чадахгүй байна гэх асуудал үүсэх болсон. Тиймээс банкууд яагаад бутархай мөнгөний хомсдолд ороод байгаа талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатараас тодрууллаа. -Үйлчилгээний байгууллагуудад бутархай мөнгөний хомсдолтой байх боллоо. Иргэд ч их бухимдаж …
-
25 August
Японы нэрт эрдэмтэд эдийн засгийн хөгжлийн онолын лекц уншина
Энэ долоо хоногийн баасан гарагт буюу 8 дугаар сарын 28-нд Монгол банкинд Японы эрдэмтэн судлаачид “Эдийн засгийн хөгжил ба зах зээлийн чанар” сэдвээр эдийн засгийн хөгжлийн онолын лекц унших талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг лекцийг манай улсын эдийн засаг, санхүү, эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачид, тэргүүлэх мэргэжилтнүүд ихээхэн сонирхон хүлээж буй юм. Киотогийн их сургуулийн профессор Макото …
-
11 August
Японы нэрт эрдэмтэд эдийн засгийн хөгжлийн онолын лекц уншина
Монголбанкнаас эдийн засаг болон эрх зүйн шинжлэх ухааны суурь судалгаа эрхлэн явуулдаг дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачдыг урьж, Монгол улсын эдийн засаг, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зах зээлийн эдийн засаг, эрх зүйн тогтолцооны хөгжлийн хандлагын талаар лекц уншуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаад Япон Улсын алдарт Токиогийн их сургуулийн хууль зүйн профессор Шозо Ота болон Киотогийн их сургуулийн эдийн засгийн …
July, 2015
-
22 July
Монголбанк нэг долоо хоногтой ТБҮЦ арилжааллаа
Монголбанк өчигдөр буюу энэ сарын 20-нд 107.0 тэрбум төгрөгийн 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг 13.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр энэ сарын 20-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 992.7 тэрбум төгрөг болж буй юм. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү …
-
9 July
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс -8.4 хувиар буурчээ
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 06-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -8.4 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс …
June, 2015
-
15 June
Зүүн өмнөд Азийн төв банкныхан Улаанбаатарт чуулж байна
Зүүн Өмнөд Азийн 14 орны төв банкны бодлогын түвшний шийдвэр гаргагчид “Мөнгөний бодлого тодорхойлоход санхүүгийн зах зээлээс мэдээлэл цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах түвшинд хэрхэн үр дүнтэйгээр ашиглах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо 2015 оны зургадугаар сарын 14-19-ний өдрүүдэд нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь санхүүгийн томоохон бодлого тодорхойлоход санхүүгийн мэдээллүүдийг хэрхэн цуглуулах, ашигтай …