Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 02-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ)судалгааг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.1хувиар буурсан үзүүлэлт байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -0.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.0 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 17.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1,0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.7 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -2.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн | Шинэ о/с | Хуучин о/с | |
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ | 5.5% | 17.1% | -2.4% |
Өмнөх сартай харьцуулахад | -0.1% | -1.0% | -0.6% |
Оны эхэнтэй харьцуулахад | -0.05% | -1.7% | -0.9% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад | -10.0% | -6.6% | -13.6% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4657 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
– 2016/02 сарын орон сууцны үнийн индексийг танилцуулья