Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

dd7ac09de6de620bbig
 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томиллоо.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилохыг дэмжсэний дараа Э.Батшугар үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Ингээд Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилох саналыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжлээ.
Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсч, 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд Олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр
– 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
– 1994-1998, 2000-2013 онд Монгол банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал,
– 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх,
– 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
Нинж
Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …