Л.Гансүхийн шүүх хурал хаана болох вэ?

0000000000medee05284Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хуралдаан болох гэж буйтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаагаас дараах тодруулгыг авлаа.

Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хаана явуулах талаар  Л.Гансүх болон түүний өмгөөлөгчөөс танайд хүсэлт гаргасан гэсэн. Хэрхэн хариу өгсөн бол ?

Л.Гансүх, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүх хуралдааныг нээлттэй явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, шүүхийн байранд шүүх хуралдааныг явуулахаар товлох асуудлаар хандсан. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах,  шүүх хуралдааныг хаана хянан хэлэлцэх асуудлыг шүүх шийдвэрлэх тул хүсэлтээ тухайн шүүхэд тавьж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Шүүх хуралдааныг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах тухайд шүүх хуралдааны танхимын  хүртээмжээс хамаарч бүх хэвлэл мэдээлийн хэрэгслээр дамжуулах бололцоогүй тул шүүх хуралдааныг шууд дамжуулах талаар урьдчилан шүүхэд мэдэгдэх шаардлагатай.

Дашрамд хэлэхэд хууль зүйн дагуу асуудлаа шийдвэрлүүлэхийн оронд шүүхэд дарамт үзүүлэх арга зам эрж  болохгүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн талаар тодруулахгүй юу?

Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 49.4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж заасан. Шүүх хуралдааныг  хаана, хэзээ явуулах нь шүүн таслах ажлын нэг хэсэг учир тухайн шүүхэд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Иймд дээрх  асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл шийдвэрлэх эрх зүйн боломжгүй юм.

Л.Халиу

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …